Лос-Анжелесын газар хөдлөлтийг урьдчилан таамаглав
- 2015-10-23
- Дэлхий
- 0

Калифорнийн хамгийн том хот болох Лос-Анжелест ойрын жилд аймшигт газар хөдлөлт болно гэж НАСА-гаас мэдээлжээ. Геофизикч Эндрю Донеллан тэргүүтэй эрдэмтдийн бүлэг Ла Хэйбрт өнгөрсөн жил болсон газар хөдлөлтийн дараах судалгаандаа үндэслэн ийнхүү бүрэн итгэлтэй хэлсэн байна. Тэдний хэлснээр “Дэлхийн цардсын хүч суларч байна. Иймээс Лос-Анжелест ойрын гурван жилийн хугацаанд 6-6,3 баллын хүчтэй газар хөдлөлт болно” гэжээ. Газар хөдлөлтийн төв нь Лос-Анжелес хот ба чичиргээ нь 90 км зайд тархах юм байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)