Энцелад гаригийн хойд туйлын зургийг авчээ
- 2015-10-23
- Дэлхий
- 0

Нарны аймгийн гаригуудаас амьдрал байх боломжоороо дэлхийн дараа ордог Энцеладын хойд туйлын гэрэл зургийг Хаббл дурангаар анх удаа авчээ. Санчир гаригийн дагуул болох Энцеладын гэрэл зургийг АНУ-ын сансрын агентлаг олон нийтэд дэлгэн үзүүлжээ. Гэрэл зургийг гариг хоорондын“Кассини” автомат станц энэ сарын19-нд Энцеладын гадаргаас 1839 километрийн зайд нисч явахдаа авчээ. Энцелад гаригийн туйлыг зуны улиралд судлахад тохиромжтой бөгөөд нар буцсан үед сүүдэрлэгддэг байна. Харин “Кассини” автомат станцын авсан гэрэл зургаас Энцеладын хойд туйлаас галт уулын тогоонууд илэрсэн нь сансар судлаачдыг гайхшируулсан аж. Корнеллийн их сургуулийн зөвлөх Пол Хелфэнштайн“Энцелад гаригийн гадаргаас ан цав олноор илэрдгийн учрыг бид одоо л тайлбарлах боломжтой боллоо. Хойд туйлын галт уулын дэлбэрэлтээс эдгээр ан цав үүсчээ” гэсэн тайрбар өгчээ. “Кассини” автомат станц энэ сарын 28 хүртэл Энцеладыг үргэлжлүүлэн судлах ба өмнөд туйлынх нь мөсөн гадаргуу доороос олдсон гейзерийн ул мөр бий эсэхийг хайж байгаа аж. Сансар судлаачид Энцеладын гадарга доор далай байж магадгүй ба гидротермаль үйл явцын нөлөөгөөр Санчир гаригийн бүслүүр үүссэн байж болзошгүй гэх таамаглалыг дэвшүүлдэг. Энэ таамаглалыг батлах баримтыг“Кассини” автомат станц илрүүлж магадгүй гэж эрдэмтэд найдаж байгаа юм байна. “Кассини” автомат станц Энцеладын хойд туйлд 49 км ойртон судлах аж. Гариг хоорондын “Кассини” автомат станц НАСА болон Европын сансрын агентлагийн хамтарсан төсөл бөгөөд энэ сарын15-нд эхэлжээ. Уг төсөл нь хоёр жил үргэлжлэх юм байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)