В.Путин хоёр орны тэргүүнтэй утсаар ярив

 

        ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Туркийн Ерөнхийлөгч Т.Эрдоган, Саудын Арабын хаан Салман нартай өнгөрсөн лхагва гаригт утсаар ярьжээ. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны веб сайтад мэдээлсэн байна. Оросын Төрийн тэргүүн тэдэнтэй Сирийн асуудлаар хэлэлцсэн бөгөөд Башар Асадын ОХУ-д хийсэн айлчлалын үр дүнг танилцуулсан байна. Башар Асад ОХУ-д хийсэн айлчлалынхаа үеэр В.Путинтэй Сири дэх цэргийн ажиллагаа, Сири улс террористуудад цохилт өгч байгаа байдал, Орос, Сирийн харилцаа зэрэг асуудлаар санал солилцсон байна. Сирийн байдал, Сирийн засгийн газрын цэргийн ирээдүйн төлөвлөгөөг Башар Асад ОХУ-ын Ерөнхийлөгчид танилцуулжээ. Энэ бол Башар Асад Сирид хямрал эхэлснээс хойш анх удаа гаднын оронд айлчилсан тохиолдол юм.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)