Хятадын эдийн засгийн өсөлт саарчээ
- 2015-10-24
- Дэлхий
- 0

Хятадын эдийн засаг гуравдугаар улиралд 6.9 хувиар өссөн тухай албан ёсны мэдээлэл гар- чээ. Энэ нь тус улсын эрх баригчдаас энэ оны хувьд тавьсан зорилтот долоон хувьд хүрээгүй ба 2008 оны дэлхийн санхүүгийн хямра- лаас хойшхи хамгийн доогуур үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч 7-9 сарын хувьд эдийн засагчдын зүгээс таамаглаж байсан 6.8 хувьтай харьцуулахад харьцангуй сайн үзүүлэлт аж. Хятадын эдийн засгийн үзүүлэлт саарсантай холбоотойгоор өнгөрсөн зун хөрөнгийн зах зээлд савалгаа бий болж, дэлхий дахинаа тус орноос ирэх мэдээллийг чих тавин сонсоход хүрсэн билээ. Хятадын аж үйлдвэрийн салбарын үзүүлэлт өнгөрсөн есдүгээр сард тааруухан гарснаас гадна ипортын хэмжээ огцом буурч, инфляци хурдассан нь дэлхийд хэмжээгээрээ хоёрдугаарт орох эдийн засаг хямрахвий гэсэн айдсыг олон нийтэд төрүүлсэн юм. Хятад улс дан экспортын аж үйлдвэрт түшиглэсэн эдийн засгийн загвараас татгалзаж хэрэглээ, үйлчилгээнд тулгуурласан эдийн засгийн хэв маягт шилжихийг зорьжээ.
Д:Мөнх

Сэтгэгдэл (0)