Хятадын “Нобель”-ийг Р.Мугабед олгоно
- 2015-10-26
- Дэлхий
- 0

Хятадын Конфуцийн хүрээлэнгээс Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабед энэ оны Энхтайвны шагналаа олгохоор шийдвэрлэжээ. Хүрээлэнгийнхэн Р.Мугабег“Майкрософт” компанийг үндэслэгч Билл Гейтс болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе хоёртой өрсөлдүүлж улс орныхоо иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд тусалсан гэдэг үндэслэлээр түүнийг шалгаруулсан байна. Одоо91 настай Роберт Мугабе Ерөнхийлөгчийн албыг сүүлийн35 жилийн турш хаших хугацаанд Зимбабве улсад эдийн засаг, улс төрийн олон хямрал нүүрлэсэн билээ. Хятадын эрх баригчид Конфуцийн хүрээлэнг бие даасан төрийн бус байгууллага хэмээн мэдэгддэг. Дэлхийн130 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг тус хүрээлэнд100 мянга гаруй хүн ажиллаж, хятад хэл, соёлыг түгээх үйл ажиллагаа явуулдаг байна. Нобелийн шагналын хорооноос2010 онд Хятадын шоронд хоригдож буй тэрс үзэлтэн Лю Сяобод Энхтайвны шагнал олгох шийдвэр гаргасан. Үүний дараа Хятадын эрх баригчид Норвегийн эрх баригчдыг нэр хүндтэй шагналыг улстөржүүлж, Хятадын дотоод хэрэгт оролцсонд буруутгасан юм. Үүний дараа Хятадын Конфуцийн хүрээлэн Энхтайвны шагнал олгохоор болсноо зарлажээ. Конфуцийн Энхтайвны шагналыг өмнө нь В.Путин, Ф.Кастро нарт олгохоор шийдвэрлэсэн байдаг.
Д.Болд

Сэтгэгдэл (0)