“Исламын улс” Туркийн цагдаагийн амь насанд халджээ

 

        Туркийн Зүүн Өмнөд мужийн Диярбакыр хотод “Исламын улс” бүлэглэл цагдаагийн хоёр алба хаагчийн амь насыг хөнөөж, энгийн дөрвөн иргэнийг шархдуулсан талаар орон нутгийн хэвлэл мэдээллээ. Туркийн тусгай албанд Диярбакыр хотод “Исламын улс” бүлэглэлийн зэвсэгт дайчид үүрлэсэн тухай мэдээлэл ирсэн байна. Уг мэдээллийн мөрөөр тус улсын гэмт хэрэгтэй тэмцэх алба баривчилгаа хийхээр алан хядагчид үүрлэж байж болзошгүй орон сууцыг өнгөрсөн ням гаригийн шөнө бүслэлтэд авчээ. Баривчилгааны үеэр “Исламын улс” бүлэглэлийн босогчид гал нээж, Туркийн цагдаагийн хоёр алба хаагч хүнд шархадсан байна. Тэд шархаа даалгүй орон нутгийн эмнэлэгт өчигдөр нас баржээ. Баривчилгааны үеэр “Исламын улс” бүлэглэлийн дөрвөн босогч амь эрсэдсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)