Ф.Олланд Хятадад айлчилна

 

        Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Хятадын Төрийн тэргүүн Си Зиньпиний урилгаар ирэх долоо хоногт Хятадад айлчлахаар болжээ. Францын Төрийн тэргүүний Си Зиньпинтэй хэлэлцэхээр төлөвлөсөн гол асуудал нь цаг уурын өөрчлөлтийн тухай аж. Энэхүү айлчлал нь цаг уурын өөрчлөлтийн талаар ирэх сард Парист болох НҮБ-ын чуулга уулзалтын бэлтгэл ажлын нэг хэсэг юм. Францын Гадаад хэргийн сайд Л.Фабиус тус хурлыг тэргүүлж, дэлхийн орнуудыг тус гэрээнд гарын үсэг зуруулах ажлыг хариуцна. Хятад нь дэлхийн хамгийн олон хүн амтай, бохирдол ихтэй орны хувьд цаг уурын өөрчлөлттэй тэмцэх үйл хэрэгт чухал байр суурь эзэлж буйг Франсуа Олланд хэлсэн байна. Франсуа Олланд Франц Азид хийж буй айлчлалынхаа хүрээн Өмнөд Солонгостой дипломат харилцаа тогтоосон ойг тохиолдуулан Сөүлд айлчлахаар төлөвлөжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)