ФИФА-гийн ерөнхийлөгчид Ази тивээс нэр дэвшигч тодорлоо
- 2015-10-28
- Дэлхий
- 0

ФИФА-гийн ерөнхий лөг чид Ази тивээс Бахрейн улсын шейх Салман бин Ибрагим аль-Халифын нэрийг дэвшүүлжээ. Энэ талаар Азийн хөлбөмбөгийн холбоо /АХХ/-ноос албан ёсны сайтаараа мэдээлсэн байна. Бахрейн улсын шейх Салмана бин Ибрагим аль-Халиф Африкийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Исса Хаятутай зөвлөлдсөний дараа нэрээ дэвшүүлэх шийдвэр гаргасан байна. Тэрбээр 2018 онд ОХУ-д болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтын Хяналтын товчооны даргаар ажиллаж байгаа ажээ. ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүмүүсийн нэрийг хүлээн авах хугацаа энэ сарын 26-нд дууссан байна. ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр Тринидад Тобаго улсын шигшээ багийн ахлагч байсан Дэвид Нахид, Иордан улсын ханхүү Али бин Аль-Хусейн, УЕФА-гийн ерөнхийлөгч Мишель Платини, ФИФА-гийн Ерөнхий бичгийн даргын орлогч байсан, Францын иргэн Жером Шампань, Либери улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Муса Билити нар нэрээ дэвшүүлээд байгаа юм.
Б.Сийлэн

Сэтгэгдэл (0)