Билл Гейтс:Социализм л манай гаригийг аварч чадна

 

         “Майкрософт” компанийн тэргүүн асан Билл Гейтс дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд капиталист эдийн засаг хүчин мөхөсдөнө гэдгийг “Atlantic” сэтгүүлд өгсөн дэлгэрэнгүй ярилцлагадаа өгүүлжээ. Учир нь, хувийн хэвшил дэлхий ертөнц дээр оршин тогтнож амьд бүхэнд заналхийлж буй гамшигт өөрчлөлтөд дасан зохицох чадваргүй хэмээн тайлбарласан байна. Тэрбээр улс орнуудын төр засаг судалгаа, хөгжлийн чиглэлээр их хэмжээний хөрөнгө зарцуулж, дэлхийн тогтвортой хөгжлийг хангахад шаардлагатай технологиудыг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзжээ. Харин хувийн компаниуд энэ зардлыг гаргах үүрэгтэй ба Б.Гейтс хувиасаа хоёр тэрбум ам.долларыг энэ том зорилгод хандивлахаа амласан байна. Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг олон жил тэргүүлсэн түүний хөрөнгийг 79.2 тэрбум ам.доллар хэмээн үнэлдэг. “Тэгвэл хувийн хэвшлийнхнийг энэхүү зөв зорилгод хөрөнгөө зарцуулахыг өөрсдөд нь даалгаж болохгүй гэж үү” гэсэн асуултад тэрбээр ийн хариулсан байна. “Гэхдээ энэ ажлаас баяжих боломж байхгүй. Хувийн хэвшил бол тохиромжгүй. Хувийн компаниудын олонх нь эрсдэлтэй бизнест хөрөнгө оруулж азгүйтдэг“ гэжээ. Мөн ашгийн төлөөх компаниудын хөрөнгө оруулдаг шалтгаан нь төр засгийнхаас өөр байдаг бөгөөд уур амьсгалын өөрчлөлт нь корпорациудын логик аргачлалаас хол хөндий ч Засгийн газрын хувьд бол тод томруун зорилготой учир зүйн хувьд алдаа мадаггүй гэдгийг өгүүлсэн байна. Б.Гейтс хавдартай тэмцэх, занарын хий олборлох зэрэг олон салбарт АНУ-ын төр засаг их хэмжээний хөрөнгө зарцуулсны дараа хувийн хэвшил энэ салбарт хөрөнгө оруулж эхэлснийг жишээ болгожээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (175.211.106.5)

    2015-10-30

    hun am het ihsevel socialism deer