Муслим Магомаевын хөшөө Москвад сүндэрлэв
- 2015-10-30
- Дэлхий
- 0

ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын хөшөө Москва хотноо сүндэрлэлээ. Энэ сарын 25-нд болсон хөшөөний нээлтэд Оросын дуурийн алдарт дуучид оролцсон байна. Хосгүй сайхан баргил хоолой, мэргэжлийн ур чадвар болон жүжиглэх авьяасаараа Магомаев хэдэн үеийн үзэгчдийг бишрүүлж байжээ. Тэрбээр дуурь, мюзикл, неаполитаны дуунууд болон Азербайжан, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг чадварлаг дуулж амилуулсанXX зууны Зөвлөлтийн агуу дуучин юм.

Сэтгэгдэл (1)
Dash (103.26.195.243)
Mogamayev -iig bargil hooloitoi gej haanaas sonsson yum boldoo, chaavaas.