М.Платини өөрийгөө ФИФА-г тэргүүлэх шилдэг нэр дэвшигч гэв

 

        ФИФА-гийн үйл ажиллагаанд оролцох эрхийг нь түр хугацаагаар түдгэлзүүлээд буй М.Платини өөрийгөө тус байгууллагын тэргүүн Зепп Блаттерыг залгамжлахад хамгийн тохиромжтой нэр дэвшигч болохыг мэдэгджээ. Тэрбээр “Нэн даруухнаар хэлэхэд би дэлхийн хөлбөмбөгийг удирдах хамгийн чадвартай хүн нь мөн. Намайг бүх талаар ялах боломжтойг мэддэг болохоор энэ сонгуульд оролцуулахгүйг хичээж байна” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна. М.Платини 2011 онд З.Блаттерийн гаргасан шийдвэрийн дагуу хоёр сая ам.доллар авсан тухай дуулиан тарьсан хэргийн хүрээнд ямар нэг буруу үйлдэл хийгээгүй гэдгээ батлахаа амлажээ. ФИФА-гийн ерөнхийлөгчий сонгууль ирэх оны хоёрдугаар сарын 26-ны өдөр болно.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)