Төрийн банкны харилцагч Ш.Баасанбаяр: Өдөр бүр хадгаламждаа 2,000-20,000 төгрөгийн орлого нэмдэг
- 2015-10-30
- Үнэн
- 0

Бидний өдөр тутмын амьдралд их бага ямар нэг хэмжээгээр мөнгө эргэлдэж байдаг унаанд суухаас эхлээд өдрийн хоол идэх, хүнсээ авах, хүүхдүүддээ халаасны мөнгө өгөх, хааяа найзуудтайгаа нийлж суух зэрэгт мөнгө урсаад л байдаг. Орлого нэмэгдэхийн хирээр зардал өсч, автобусаа таксигаар сольж, ресторанд хооллох зэргээр өөрөө ч анзааралгүй хэрэглээ өсч, үрэлгэн болсон байдаг.
Эргээд харахад та 2 жилийн өмнө олдог байсан орлого 2 дахин нэмэгдсэн ч түүнээсээ хуримтлуулж базаасан зүйл харагдахгүй байна уу?
Хуримтлал үүсгэхэд заавал их мөнгөтэй байх нь чухал бус бага гэлтгүй мөнгийг хадгаламждаа нэмж, хуримтлал бий болгох нь чухал юм.
Төрийн банкны харилцагч Ш.Баасанбаяр нь Барс худалдааны төвд ачигчаар ажилладаг, тогтмол цалингийн орлогогүй хэдий ч өөрийнхөө олсон орлогоос 4 жилийн турш өдөр бүр 3,000, 5,000, 8,000 төгрөг заримдаа 20,000 төгрөгийг хадгаламждаа хийдэг юм. Мөн банкнаас хүү бодож өгдөг гэж бодохоор Ш.Баасанбаярын хадгаламжийн дүн нилээдгүй өндөр болжээ. Энэ хуримтлуулсан мөнгөө шаардлагатай үедээ эрүүл мэнд болон хэрэгтэй зүйлдээ зарцуулсаар ирсэн байна.
Төрийн банкнаас Дэлхийн хадгаламжийн өдрийг тохиолдуулан харилцагч Ш.Баасанбаярт Санхүүгийн сахилга баттай, хариуцлагатай, өөрийн зорилгынхоо төлөө үнэнч туушдаа байхад үлгэрлэж байгаад талархан хадгаламжийн дэвтэрт нь орлого нэмж урамшууллаа.
Мөн энэхүү Дэлхийн хадгаламжийн өдрийг тохиолдуулан Төрийн банкнаас нийт харилцагчиддаа “Захиалгат шилжүүлэг” үйлчилгээг санал болгож байна.Захиалгат шилжүүлэг үйлчилгээ нь таны цалингаа авдаг, тэтгэвэр ордог, орлого зарлагаа хийдэг данснаас тань сар бүр, 7 хоног бүр, өдөр бүр гэсэн давтамжтайгаар таны хуримтлалын дансруу мөнгө шилжүүлэх үйлчилгээ юм. Та энэ үйлчилгээнд нэг л удаа бүртгүүлсэн бол банк цаашид таны шилжүүлгийг хугацаанд нь тогтмол шилжүүлэхээс гадна Захиалгат шилжүүлэг үйлчилгээнд ямар ч хураамжгүй бүртгэж байгааг дуулгахад таатай байна.

Сэтгэгдэл (5)
***** monhoo (103.229.123.98)
Нархан хотхоны 51 дүгээр байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. Google дээр Онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм Мөн Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэгээс энэ нөхрийн үйлдсэн нүглийг сонсож болно.
Зочин (103.229.120.155)
Батсайхан л биш шүү, Завханыхаан.
Иргэн (103.229.120.155)
Төр, банкны үйл ажиллагааг хувь хүний нэр дээр ашиглаж, сонгуульдахгүй байх ёстой. Тиймээс сонгуульд өрсөлдөх бол төрийнхөн, банкныхан үүрэгт ажлаа сонгуулиас 2 сарын өмнө хүлээлгэн өгдөг байх зохицуулалт шаардлагатай.
Зочин (103.229.120.155)
Батсайхан төрийн банкийг маш муу удирдаж байгаа. Наад зах нь төрийн банк АТМ-аа ажиллуулж чаддаггүй. Банкны үйл ажиллагааны нөлөө, хий зайг ашиглаж, улс төрийн нэр хүнд олохын төлөө ажилладаг. Үнэндээ чадвар тааруу, шударга бус, шоучин гэгддэг нь үнэн шүү дээ. Одоо тэр Завханыхны толгойг эргүүлж яваа гэсэн. Түүнд хууртах болов уу яах бол.
(103.9.88.170)
Ene Batsaihan showchin gar bgmaa.Bas ih bayajij bgaa gesen shalgah heregrei manaihaan