Саудын Араб Йемен дэх дайныг удахгүй зогсооно

 

         Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр тус улс Йемен дэх байлдааны ажиллагаагаа удахгүй дуусгахаар төлөвлөснөө мэдэгдлээ хэмээн “Ройтерс” агентлаг дамжуулжээ. Йемений хууль ёсны Засгийн газрын талд байлдаж буй эвслийн цэргийнхэн тус улсын газар нутгийн ихэнх хэсгийг чөлөөлж, босогчид НҮБ-аас дэвшүүлсэн энхийн төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн гэдгийг Саудын Арабын төлөөлөгч өгүүлсэн аж. Йемений иргэний дайнд нэг талаас шиитийн «Ансар Аллах» хөдөлгөөний хоуситын зэвсэгт жигүүр, нөгөө талаас суннит шашны урсгалыг дагагчдын төлөөлөгч болох Ерөнхийлөгч Мансур Хади оролцож байна. Босогчид энэ оны эхээр Йемений нийслэл Сана, гуравдугаар сард Аден хотыг эзэлсний дараа Ерөнхийлөгч Мансур Хади эх орноосоо оргон зайлахад хүрсэн билээ. Саудын Араб тэргүүтэй эвслийн орнууд Йемений босогчдын байршлыг бөмбөгдөж эхэлснээс хойш хэдэн мянган энгийн иргэн амь насаа алджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)