Турк улс Сири дэх АНУ-ын холбоотнуудыг бөмбөгдөнө
- 2015-10-31
- Дэлхий
- 0

Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган тус улсын хилтэй ойр орших Сирийн Тель-Абъяд хотноо АНУ-ын дэмжлэгтэйгээр курдүүд өөртөө засах орон байгуулахын эсрэг чадах бүхнээ хийж, цэргийн ажиллагаа явуулна гэдгээ мэдэгджээ. Курдүүдийн Ардчилсан нам тэргүүтэй улс төрийн хүчнүүд Тель-Абъяд хотноо автономит засаг байгуулахаар төлөвлөснөө мэдэгдсэн нь Туркийн аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг гэдгийг Р.Эрдоган хэлсэн байна. Өмнө нь Туркийн эрх баригчид тус улсад хориглосон Курдистаны ажилчны намынхантай холбоотой дайчдад зэвсэг нийлүүлэхгүй байхыг АНУ-д сануулж, курдийн зэвсэгт дайчид Сирийн нутагт хянаж буй газар нутгаа өргөжүүлэхийг тэвчихгүй гэдгийг мэдэгдсэн юм. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров тус улс зөвхөн Иракийн хууль ёсны Засгийн газрыг оролцуулж, тэднээр дамжуулан курдийн дайчдад зэвсэг нийлүүлдгийг хэлжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (3)
zochin (92.225.63.242)
kurduud mash muu humuus. er ni bol turkd ih olon undes ugsaatai humuus amidardag, yag turk humuus ni bol tsagaan tsaraitai evropjuu humuus. sain humuus mongold mash eeltei. baraan boloh tusmaa muusain arab garaltanguud baidag. arab shig muu humuus delhiid ugui.hujaagaas ch dor.
имма (202.9.40.83)
эрдагон мандтугай хэ хэ...
(112.72.12.54)
ENE MUU ERDAGON CHIN JINHENE ISLAMIIN ULSIIN IVEEN TETGEGCH SHUUDEE