Германы дэд канцлер В.Путинтэй Украины талаар хэлэлцэв
- 2015-10-31
- Дэлхий
- 0

Германы дэд канцлер, Эдийн засаг, эрчим хүчний сайд Зигмар Габриэль лхагва гаригт Орост айлчилж, Ерөнхийлөгч В.Путинтэй уулзжээ. Уулзалтаар талууд Украин, Сири дэх зөрчилдөөн зэрэг олон асуудлыг хэлэлцсэн байна. Дэд канцлер Зигмар Габриэль Украины нутгаар хий дамжуулдаг хэвээр байх нь Орос, Германыг холбосон “Умард урсгал-2” хийн хоолойн төсөл амжилттай хэрэгжих урьдчилсан нөхцөл болох ёстой гэж мэдэгджээ. Зигмар Габриэль Украины хямралыг шийдвэрлэж, Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад салан тусгаарласан мужууд дахь Оростой залгаа хилийг Украины хяналтад шилжүүлэх үйл явц хамгийн төвөгтэй гэдгийг хэлжээ. Харин Оросын Ерөнхийлөгч хоёр талын худалдаа эргэлтийн хэмжээ буурч буйг онцолсон байна.

Сэтгэгдэл (0)