Германд 600 мянган цагаач иржээ
- 2015-11-02
- Дэлхий
- 0

Германы хилээр энэ оны есөн сарын хугацаанд нийт 600 мянган цагаач нэвтэрч, шинээр бүртгүүлснийг тус улсын “Bild am Sonntag” сонин мэдээлжээ. Германы Дотоод хэргийн яамнаас Европын комисст уг тоо баримтыг танилцуулсан ба бодит тоо үүнээс 20 хувиар илүү гэдгийг тус сонинд өгүүлсэн байна. Германы хэвлэлүүдэд мэдээлснээр, цагаачдын нэлээд нь хилийн шалган нэвтрүүлэх цэгийн хооронд орших завсрын бүсээр нэвтэрч, бүртгэлд хамрагддаггүй аж. Мөн Европын холбооны гишүүн орнууд өнгөрсөн есдүгээр сараас хойш орогнол олгохоос татгалзсан гадны 569 цагаач иргэнийг эх оронд нь буцаажээ. Энэ зорилгоор Балканы хойг, Африк, Азийн орнуудад нийт 13 тусгай нислэг зохион байгуулснаар 150 цагаачийг Германы нутгаас албадан гаргасан байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)