П.Порошенко жилийн хугацаанд хөрөнгөө 20 хувиар өсгөжээ

 

        Украины Ерөнхийлөгч П.Порошенко өнгөрсөн нэг жилийн хугацаанд хөрөнгийнхөө хэмжээг 20 хувиар өсгөж, 979 сая ам.долларт хүргэжээ. “Украины тэргүүн баян 100 хүн” хэмээх жагсаалтыг бэлтгэсэн “Новое время” сэтгүүл болон хөрөнгө оруулалтын“Dragon Capital” компанийн тайланд энэ тухай өгүүлсэн байна. Уг мэдээллээс үзэхэд П.Порошенко Төрийн тэргүүний алба хаших хугацаандаа жагсаалтад гурван шат ахиж, зургадугаарт эрэмбэлэгдсэн аж. Энэ нь түүний эзэмшилд байдаг нарийн боов, чихрийн үйлдвэрлэл эрхэлдэг“Рошен” компани өргөжиж, хөрөнгийн нь үнэлгээ нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Жагсаалтад хүнс, эмийн үйлдвэрлэл эрхэлдэг, төрийн эрх баригчдад ойр, төсвийн хөрөнгө оруулалтад нөлөөлж чаддаг бизнесмэнүүд хямралын үед хөрөнгийнхөө хэмжээг нэмэгдүүлж чадсаныг дурджээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (59.153.113.130)

    2015-11-03

    ameikiin buunii nohoi