ОХУ-ын эрх баригчид онгоцны ослыг алан хядах ажиллагаа гэж үзэхгүй байна
- 2015-11-03
- Дэлхий
- 0

Сүүлийн жилүүдэд олон улсын иргэний агаарын тээврийн онгоц осолдох нь элбэг болсон. Малайз, Канад, Герман зэргэ орнуудын нисэх онгоц сүйрч, зарим нь өнөөдрийг хүрэтл ор сураггүй хэвээр байна. Хамгийн сүүлд л гэхэд ОХУ-ын иргэний агаарын тээврийн “Эйрбус А-321” онгоц Египетийн Синай хойшт осолдож, 224 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Ослын газар ОХУ, Египет улсын хамтарсан багийн 200 орчим шинчээч ажиллаж, үзлэг хийж байгаа аж.
Мөн ослын шалтгааныг тодруулахад багагүй хүндрэл учирч байна. Газар дээр нь ажиллаж байгаа шинжээчдын хувьд цаг агаарын нөхцөл байдал осолд ороход хүргэсэн байх магадлалтай гэсэн бол Иракийн хэт даврагч “Лалын улс” бүлэглэл “Бид ОХУ-ын иргэний агаарын тээврийн онгоцыг сөнөөсөн” гэж мэдэгдсэн.
“CNN” агентлагийн мэдээлж буйгаар Иракийн алан хядах “Лалын улс” бүлэглэл өчигдөр өөрсдийн “Тивттер” хуудсанд “Эйрбус А-321” онгоцны осолдож буй бичлэгийг тавьж, төгсгөлд нь “Бидний эсрэг нэгдсэн бүхэн амиа алдах болно. Бид энэ ослын захиалагч нь” гэж олон нийтийн сүлжээгээр тараасан гэнэ.
Алан хядах “Лалын улс” бүлэглэлийг усгах зорилгоор Холбоотнууд санал нэгдээд байсан. Харин Б.Обама өөрийн армидаа цохилт өгөх тушаалыг өгөөгүй байсан. Гэтэл ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин будсын шийдвэр гаргах нь хэт удаа байсан учир Агаарын зэвсэгт хүчиндээ “Лалын улс” бүлэглэлд цохилт өгөх тушаал өгсөн. Энэ тушаалын дагуу агаараас гурав хоногт хүнд цохилтыг өгөөд байлаа.

Мөн ОХУ-ын талаас “Эйрбус А-321” онгоцыг “Лалын улс” бүлэглэлийн дайчид устгах боломжгүй гэж хэлсэн. Уг мэдэгдэлд “Тус онгоц осолдох үедээ 9000 метрийн өндөрт нисч явсан. Лалын дайчдад ийм өндөрт нисч байгаа онгоцыг устгах зэвсэг байхгүй. Онгоц сүйрсэн газар лалын бүлэглэлийн нэг ч гишүүн байх үндэслэлгүй. Гадны хэвлэлүүд ослыг халдлага мэтээр дамжуулж байна. Иймд үндэслэлгүй элдэв цуурал тараахгүй байхыг анхааруулж байан” гэсэн юм.
ОХУ болон Египетийн тал, онгоцны ослоор 224 хүн амь үрэгдсэнээс 25 нь 11 хүртэлх насны хүүхдүүд байсан. Мөн амь үрэгдэгсдийн дотор хамгийн бага нь 10 сартай охин байсан талаар мэдээлжээ. Осолдсон онгоцоор олон залуу хос зорчиж явсан бөгөөд тэд бал сараа тэмдэглээд нутаг буцаж явсан талаар талийгаачдын ар гэрийнхэн дурссан байна. Амиа алдсан хүмүүсийн 95 хувь нь оросууд бөгөөд дөрөв нь Украин улсын иргэн байсан гэж нислэгийн тоо бүртгэлд түшиглэн олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Онгоцны сүйрлийн шалтгааныг тогтоох хар хайрцаг, онгоцны хэлтэрхий гээд бүх зүйлийг олсон ч талууд эцсийн байдлаар онгоцны ослын шалтгааныг бататгаж, мэдээлэл одоогоор хийгээгүй байна. Харин урьдчилсан байдлаар ОХУ-ын хэвлэлүүд “Когалымавиа” компанийн нисгэгчид болон техникийн зөвлөл удирдлагууддаа онгоцны эд ангийг солих шаардлагатай байгаа талаар гомдол хүргүүлж байжээ гэж мэдээлсэн байна.
Египет улсын агаарын хилийн хяналтын төвөөс ослын газар очиход ямар нэг террорист халдлага болсон гэх ямар ч ул мөр олдоогүйг онцлон хэлжээ. Онгоцны хар хайрцаг дотор ослын өмнө ямар ч хачирхалтай гэмээр дуу чимээ бичигдээгүй байсан тул осол гэнэт болж нисгэгчид хар хайрцагт өөрсдийн дуу хоолойг болон ослын талаар ямар нэг зүйл бичиж амжаагүй” гэж таамаглаж байгаа аж.
Египет, ОХУ хооронд 1994 оноос хойш шууд нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд “Аэробус А-321” агаарын хөлөг сүйрсэн нь бусад харилцаанд нөлөөлөхгүй гэдэгт найдаж байгаа талаар албаныхан мэдэгджээ. Египетийн тал онгоцны ослын шалтгааныг эцэслэн тогтооход дор хаяж сарын хугацаа шаардлагатай гэж мэдэгджээ.

Г.Төмөр

Сэтгэгдэл (0)