“Аль Кайда”-гийн удирдагч Оросын эсрэг хүчээ нэгтгэхийг уриалав
- 2015-11-03
- Дэлхий
- 0

“Аль Кайда”алан хядах байгууллагын удирдагч Айман аль-Завахири исламын радикал үзэлтнүүдэд хандан Сири дэх эвслийн гишүүн орнуудын эсрэг тэмцэхийг уриалжээ. Тэрбээр можахедүүдэд хандан “Өөр хоорондын тэмцлээ зогсоож, Сирийн Ерөнхийлөгч Б.Асад тэргүүтэй алавитүүд болон “Хезболла” хөдөлгөөний талд байлдаж буй АНУ, Иран, Оросын эсрэг хүчээ нэгтгэхийг уриалсан бичлэг түгээсэн байна. Айман аль-Завахири Зүүн Туркестанаас Марокко хүртэлх бүс нутагт амьдарч буй ислам бүлэглэлүүдэд АНУ, Европ, ОХУ-ын халдлагад хариу өгөхийг санал болгосон аж. Мөн Сири дэх аядуу үзэлтэй сөрөг хүчний бүлэглэлүүдийг “Аль-Кайда”-тай тэмцэхгүй байхыг сануулжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (1)
(182.160.1.149)
энэ олон юм ярьж байж бин ладеныхаа араас яюах гэж байгаа юм байх даа.