Хятад иргэний агаарын тээврийн онгоцоо танилцууллаа

 

        Хятадын мэргэжилтнүүд бие дааж бүтээсэн иргэний агаарын тээврийн зориулалттай “C919” загварын анхны онгоцоо өчигдөр Шанхай хотын ойролцоо орших үйлдвэрийн байранд танилцуулжээ. Нарийн эх биетэй уг онгоц ирээдүйд “Боинг” зэрэг томоохон үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөх ёстой аж. Харин одоо Хятад улс иргэний агаарын тээвэртээ зөвхөн гадаадад бүтээсэн онгоц ашигладаг. “C919” загварын шинэ онгоц нийт 168 зорчигч тээвэрлэх багтаамжтай ба тус онгоцыг “Эйрбас А320”, “Боинг-737” зэрэг 100-аас дээш суудалтай загваруудтай өрсөлдүүлэхээр төлөвлөжээ. Шинэ онгоцыг угсарсан“Comac” компани ойрын үед Оросын нисэхийн корпорацитай хамтран өргөн эх биетэй алсын зайн нислэг үйлдэх том онгоц хамтран бүтээх гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэж буй юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (175.211.106.5)

    2015-11-03

    hytad ongots bas l 1 heregleeniih