Азербайжанд эрх баригчид сонгуульд дахин ялав

 

        Азербайжанд өнгөрсөн ням гаригт Милли Межлис буюу тус улсын парламентын сонгуульд эрх баригч Шинэ Азербайжан нам ялжээ. Тус нам сонгуулийн 125 тойргоос 71-т нь ялснаар улиран дангаар эрх барихаар болсон байна. Парламентын сонгуулиар бие даагч нар 42 тойрогт ялсан бол Иргэний эв санааны нэгдлийн нам хоёр, бусад 10 нам тус бүртээ нэг суудал авсан аж. Сонгуулийн урьдчилсан дүнгээс үзэхэд сонгогчдын 55.7 хувь буюу нийг 2.89 сая иргэн санал хураалтад оролцжээ. Энэ удаагийн сонгуулиар Ерөнхийлөгч Ильхам Алиевийн эхнэр Мехрибан Алиева гурав дахь удаагаа хууль тогтоох байгууллагад сонгогдсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)