Монголбанк 11.0 сая ам.долларыг нийлүүллээ

 

Өнөөдрийн /2015/11/03/ гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1990.00-1993.60 төгрөгийн ханшаар 26.1 сая ам.доллар, 313.05-314.32 төгрөгийн ханшаар 73.7 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ. Монголбанк 1992.15 төгрөгийн ханшаар 11.0 сая ам.доллар, 314.00 төгрөгийн ханшаар 38.5 сая юань нийлүүлсэн байна.

        

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн, 5.375 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (182.160.2.232)

    2015-11-03

    Энэ валютаа бууруулаачээ.