Д.Кэмерон Сирийн нутгийг бөмбөгдөх төлөвлөгөөнөөсөө татгалзав
- 2015-11-04
- Дэлхий
- 0

Их Британийн Ерөнхий сайд Д.Кэмерон лейборис намынхнаас дэмжлэг авч чадаагүйгээс Сирийн нутагт байрлаж буй “Исламын улс” бүлэглэлийн байршлыг бөмбөгдөх төлөвлөгөөнөөсөө татгалзсаныг “Times” сонинд өгүүлжээ. Иракийн нутагт үйл ажиллагаа явуулж буй Британийн нисэх хүчнийг Сирийн нутаг дахь байршлуудыг бөмбөгдүүлэх тухай төлөвлөгөөгөөг нь лейборист намаас сонгогдсон хууль тогтоогчдоос гадна Д.Кэмероны тэргүүлдэг консерватив намын зарим төлөөлөгч дэмжээгүйгээс парламентад санал хураалт явуулахгүй хэмээн шийдвэрлэсэн аж. Их Британи улс Иракийн нутаг дахь “Исламын улс” алан хядах бүлэглэлийн байршлыг бөмбөгдөж буй ч Сирийн нутагт мөн адил үйл ажиллагаа явуулах талаар парламентын гишүүдээс 2013 он зөвшөөрөл хүсэхэд татгалзсан хариу авсан юм.
Д.Болд

Сэтгэгдэл (4)
Зочин (59.153.113.176)
Англосаксончуудад хэн байх нь хамаагүй, ашиг л чухал, мөнгөний эсвэл геополитик, улс төрийн. Түүнээс Сирийн ард түмнийг террористуудаас чөлөөлчихье гэж улаан мөнгө гаргахгүй ш дээ.
(203.91.118.178)
ОХУ-аас айж байна, Европ, АНУ-ын нөхдүүд зөвхөн ашиг хайж явсан нь тодорхой хөгийн гарууд шүү...
(203.91.118.178)
ОХУ-аас айж байна, Европ, АНУ-ын нөхдүүд зөвхөн ашиг хайж явсан нь тодорхой хөгийн гарууд шүү...
(203.91.118.178)
ОХУ-аас айж байна, Европ, АНУ-ын нөхдүүд зөвхөн ашиг хайж явсан нь тодорхой хөгийн гарууд шүү...