ШТС барихад 43 сая ам.доллар зарцуулжээ

 

        АНУ-ын Батлан хамгаалах яам Афганистанд шатахуун түгээх нэг станц барихад зориулж 43 сая орчим ам.доллар зарцуулжээ. Гэвч уг станц яагаад ийм их өртөгтэй болсныг тайлбарлаж чадаагүй байна. Афганистан улсыг сэргээн босгох ажилд хяналт тавих тусгай хорооноос уг ШТС-ын зардлыг тайлбарлахыг Пентагоны эрх мэдэлтнүүдээс шаарджээ. Шеберганд 2012 онд ажиллаж эхэлсэн уг станц нь шахмал байгалийн хийгээр автомашин цэнэглэх боломжтойг афганы иргэдэд харуулах зориулалттай аж. Гэвч станцын үйл ажиллагааг энэ оны эхээр зогсоосон аж. Хөрш зэргэлдээ орших Пакистанд энэ төрлийн ШТС байгуулахад 200-500 мянган ам.доллар зарцуулдаг байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)