А.Яценюк Засгийн газрын бүрэлдэхүүнээ өөрчилнө
- 2015-11-05
- Дэлхий
- 0

Украины Ерөнхий сайд А.Яценюк ойрын үед Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд нэлээд өөрчлөлт оруулж, Эрчим хүч, Эрүүл мэнд, Боловсролын сайдыг өөрчилнө гэдгээ мэдэгджээ. “Эдгээр салбарт алдаа гаргасан. Гэхдээ тэдгээр алдааг би танхимд орж ирэх шинэ хүмүүсийн тусламжтайгаар засна. Эрх баригч эвсэл задрах магадлалтай тул одоогоор яг хэн гэдгийг хэлэх боломжгүй. Ерөнхийлөгчтэй байнга холбоотой ажиллаж байна. Энэ шийдвэрээ шуурхай зарлах тусмаа бүгдэд нь тустай” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна. Украины эрх баригч эвсэл дэх зөрчилдөөний улмаас Ерөнхий сайд А.Яценюк огцорч, түүний орыг Сангийн сайд Наталья Яресько залгаж болзошгүй тухай мэдээлэл өмнө нь гарч байсан билээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)