АНУ-ын иргэншлээс татгалзах нь нэмэгджээ
- 2015-11-05
- Дэлхий
- 0

АНУ-ын иргэншилтэй хэрнээ гадаадад амьдардаг 1426 хүн энэ оны гуравдугаар улиралд иргэншлээсээ татгалзах шийдвэр гаргаж, эхний гурван улирлын дүнгээр ийм хүний тоо 3221-д хүрчээ. Харин 2014 онд энэ тоо 3415-д хүрсэн нь 2008 онтой харьцуулахад 15 дахин нэмэгдсэн аж. Гадаадад ажиллаж, амьдардаг Америкийн иргэд иргэншлээсээ татгалзах болсон нь тус улсын татварын хууль тогтоомжтой холбоотой гэдгийг “Си Эн Эн”-ий нийтлэлд өгүүлсэн байна. Татварын хууль тогтоомжийн дагуу америк иргэд орлогоо хаана, хэрхэн олсноосоо үл хамааран АНУ-д татвар төлөх үүрэгтэйгээс гадна уг тогтолцоо ихээхэн хүнд суртал дагуулдгаас хуулийн зөвлөх, нягтлан бодогч хөлслөн ажиллуулахад хүрдэг байна. Мөн тэдгээр иргэд гадаадын банкин дахь 10 мянгаас их ам.долларын хадгаламж, бусад эд хөрөнгөө мэдүүлэх, тэдгээр банк америк иргэдийн дансны мэдээллийг АНУ-ын эрх баригчдад тогтмол тайлагнах үүрэг хүлээдэг аж. Энэ явцад ямар нэг алдаа гарвал зөрчигсдөд их хэмжээний торгууль ногдуулдаг. Үүнээс болж гадаадын зарим банк америкуудыг дансаа хааж, мөнгө авахыг шаардах зэрэг сөрөг үзэгдэл гарах болжээ. Энэ нь гадаад ажиллаж, амьдардаг АНУ-ын 7.6 сая иргэнд нэлээд хүндрэл учруулдаг аж.
Д.Болд

Сэтгэгдэл (6)
(103.57.93.44)
irgengua ta joohon nom sonin unsh naad hooson tolgoigii tsenegle
Anu (173.73.102.211)
Irgen guyi ta ch uneheer tarhinii turaaltai hun bololtoi.
(202.21.106.101)
БОЛУУЛАХГҮЙ БОЛ Ч ГЭЖ ГЭХ ШИГ СҮРДҮҮЛЭЭД БАЙГААМУУ МУУ НУС ЧИНЬ
(202.21.106.101)
ПУТИН ЧАМААР ЗААЛГАХ УУ ЯАДАГ МАЛ ВЭ ЧИ
(59.153.114.68)
АНУ хүсээд байхаар газар биш
irgen (103.26.194.95)
Putin sirid hiij baigaa dainaa boluulahgui bol oros irged hurtel iim sanaltai bolno shuu?