Герман 800 мянган дүрвэгч хүлээн авч байна

 

Өдгөө Европт дүрвэгсдийн асуудал анхаарал татаад байна. Герман улс л гэхэд 800 мянган цагаач хүлээж авна гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ буурал тивийн эдийн засагт энэ нь ашигтай гэж үзжээ.

 

Европын комисс энэ талаар мэдэгдэхдээ 2017 он хүрэл гурван сая дүрвэгч хүлээж авна, бидний тооцоолсноор Европын холбооны хүн амыг 0.4 хувиар нэмэгдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүн 0.3 хувиар өсөх хандлагатай байна гэсэн аж.

 

Одоогийн байдлаар нийт дүрвэгсдийн 70 орчим хувь нь Турк, Грекээр дамжин Европт ирж байгаа бол үлдсэн хэсэг нь Итали, Испани, Португал зэрэг орнуудаар дамжиж байна.

 

НҮБ-аас Хүн амын сангийн мэдээлснээр энэ онд Европын холбоонд 750 мянга гаруй дүрвэгч ирсэн. Харин өнгөрсөн 2014 онд 282 мянга байжээ.Европоос гадна АНУ 10.000 дүрвэгч авах тогтоол гаргасан. Мөн энэ тоог нэмэгдүүлэх боломжтой гэсэн билээ.

 

Г.Төмөр

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)