Линкольны гар бичмэлийг 2.2 сая ам.доллараар худалдав
- 2015-11-06
- Дэлхий
- 0

АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч А.Линкольны гар бичмэлийг дуудлага худалдаагаар 2.2 сая ам.доллараар худалджээ. Уг баримтыг А.Линкольн бичиж гарын үсэг зурсан байна. “Линкольны гарын үсэг зурсан баримт бичигт Ерөнхийлөгчийн тангараг өргөх үеэр хэлсэн алдарт үгийн нэг хэсэг орсон” хэмээн дуудлага худалдаа зохион байгуулагчдын тараасан танилцуулгад өгүүлсэн аж. Гар бичмэлийн анхны дуудах үнэ нэг сая ам.доллар байсан ба шинэ эзэн нь нэрээ нууцлахыг хүссэн байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)