Японд ижил хүйстнүүдийн холбоог бүртгэж эхэллээ
- 2015-11-06
- Дэлхий
- 0

Японы Токио хотноо тус улсад анх удаа ижил хүйстнүүдийг холбоог бүртгэж эхэлснийг “Ройтерс” агентлагаас мэдээлжээ. Токио хотын Сибуя, Сэтагая дүүрэгт ижил хүйстэй хосод ийм холбоо үүсгэснийг нь бүртгэж эхэлсэн ч Японд үүнийг гэрлэлт хэмээн үздэггүй байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Засгийн газраас ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх талд хянуур хандах хэрэгтэйг өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн аж. Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэлхийн 20 орон, Мексикийн зарим муж, Их Британийн газар нутгийн ихэнх хэсэгт хүлээн зөвшөөрдөг байна. Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг анх 2001 онд Нидерланд улсад хүлээн зөвшөөрсөн билээ. Европын зарим оронд тэдний гэр бүлийн харилцааг холбоо гэдэг нэрийн дор бүртгэдэг ч ердийн гэр бүлтэй харьцуулахад зарим эрхийг нь хязгаарласан байдаг.
Д.Болд

Сэтгэгдэл (1)
otgontsetseg (49.0.186.215)
tokiod ochij gay ***** zaluu olj aviya 88919297