АНУ: Оросын атгасан хөзрийн тамганы төлөө бид Сири, Украиныг ч мартахад бэлэн

 

Орос, Хятад, Америкийн харилцаа олон нийтийн анхаарлын төвд байгаа, ялангуяа цэргийн харилцаа. Сүүлийн үед Москва, Бээжин учиргүй дотносох болсонд Америк ихэд түгших болсон.

Яг энэ үед АНУ-ын "уураг тархи" гэгддэг Цэргийн нисэх хүчний зөвлөх Кент Жонсон "Москва хүссэн үедээ Вашингтоныг атгаж чадна. Оросын гарт хөзрийн тамга бий" гэж сэрэмжлүүлж байна.

"Дэлхийн улстөрийн том тоглоомын тамга нь Оросын Ерөнхийлөгч Путиний гарт байгаа. Түүнд нэлээд хэдэн тамга байгаагийн нэг нь маш онцгой. Москвагийн энэ тамганы төлөө бид Сири, Украиныг ч мартахад бэлэн" гэж Жонсон мэдэгджээ.

Путиний одоогоор нөөцөлж байгаа энэ "хөзрийн тамга" нь Хятадтай холбоотой. Тодруулбал, Хятадын тив алгасах пуужингууд. Бүх нарийвчилбал эдгээр аймшигт пуужингуудын хөдөлгүүр юм. Чухам Орос л ийм хөдөлгүүрийг үйлдвэрлэдэг, харин тэр хөдөлгүүргүйгээр Хятадын пуужингууд нь "дарьтай асар том хоолой" төдий. Ямар ч гэсэн америкчууд тэгж тооцож байна.

2015 оны 8-р сард Бээжин орчин үеийн, хуваагдагч цэнэгт хошуутай "Дунфэн 41" пуужингуудаа анх удаа амжилттай туршсан. Ийнхүү Хятад өөрийн цөмийн зэвсэгтэй орон төдийгүй Америкт цохилт өгч чадах Аварга луу болж хувирлаа. Гэхдээ энд нэг "но" бий. Хятадын эрдэмтэд, инженерүүд хичнээн хичээсэн ч төгс хөдөлгүүр хийж чадахгүй байгаа. Одоогоор энэ дэлхийд тив алгасах пуужингийн төгс хөдөлгүүртэй цорын ганц орон бол Орос.

Харин Орос, Америкийн хооронд нууц гэрээ бий, оросууд энэ технологио Хятадад зарахгүй гэж тэнд бичжээ. Тэгээд ч Орос хажуу бөөрөндөө ийм хүчирхэг зэвсэгтэй хөрштэй байхыг нэг их хүсэхгүй байгаа, одоохондоо (тэгвэл манайх одоо яах юм бэ?)

Гэвч сүүлийн 2 жилд АНУ, ОХУ хоёр "хүйтэн дайн"-ы байдалд орсон тул Путин өөрийн эрх ашгийн төлөө өмнөх гэрээ энэ тэрээ цуцалж ч магадгүй болоод байна. Хэрэв тэгвэл "дэлхийн фабрик" гэсэн алдар зүүсэн Хятад өөрийн "цөмийн бамбай"-г асар богино хугацаанд барьчих нь ойлгомжтой.

Америк ийм учраас л Оросыг нөгөө хөзрийн тамгаа ил гаргачих вий гэж эмээх болжээ. Ийм тамганы өмнө Сири, Украин хүртэл юу ч биш тул америкчууд тавиад туухад бэлэн байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (23)

  • (182.160.35.144)

    2015-11-20

    хаяаа бүгүддэ манайха боланаа. Хи хи

  • erh chuluu. (202.179.11.134)

    2015-11-09

    Ene hudlaa baih aa.Ortosiin tarhi ugaalt tudii zuil.Oros tiim huchirheg oron bish.Ediin zasgiin huchin chadlaaraa Amerikiin Texas mujtai l ene chatsuu.

  • erh chuluu. (202.179.11.134)

    2015-11-09

    Amerikiig muulaad baih shaltag bidend alga daa.Hyatad ba laluudiin handiig Amerik l darj bna shuu dee.Amerik ba Mongoliig burhan iveeg.

  • (150.129.142.213)

    2015-11-08

    Харийн бурханаас өөрийн чөтгөр дээр гэж дэлхийн гүрэн хятад байсанаас Америк байсан нь дээр манайхаан

  • иргэн (202.9.40.10)

    2015-11-08

    Орос Хятад хоёр бүр даврана ч гэх шиг. Хачин, хачин бодолтой хүмүүс байх юм даа. 2 хөрш хүчихэг эдийн засгтай, хүчирхэг зэр зэвсэгтэй байхад бид л амар.2 хөршийн хувьд монгол бол хэтэрхий жижиг хэлтэрхий шүү дээ.Бид элдэв том юм ярьж америк, ЕРопын холбоог зүүдлээд байвал харин ч эвгүй байдал нөмрөх нь тодорхой. Тиймд дотроо бодолтой байж, эв эеийг эрхэмлэн явбаас өлзийтэй ажээ.

  • ӨВӨӨ (59.153.115.123)

    2015-11-08

    АНУ ДЭЛХИЙН ХАРГИС ЦАГДАА ХОЧТОЙ БАЙСАН ДЭЛХИЙН ХОЁРДУГААР ДАЙНААС ХОЙШХИ БҮХ ДАЙН АНУ ТАЙ ХОБООТОЙ ИРГЭД НЬ ЯМАРЧ ЖТ ИЙН МЭДЛЭГ БОЛОВСРОЛ БАЙХГҮЙ ЗӨВХӨН ӨӨРӨӨ Л АМЬПАРЧ БАЙВАЛ БОЛЛОО ОДОО АНУ ХИРЭЭ МЭДЭХ БОЛСОН ПУТИН МАШ ЗӨВ

  • (182.160.39.191)

    2015-11-08

    Угаасаа дэлхийн түүхэнд АНУ гэж улс байгаа ч үгүй. Зүгээр хэдэн дээрэмчин , алуурчид очоод уугуул иргэдийг нь хядаад тэндээ суурьшсан. Орос Хятад хоёр элбээд газар нутгийг нь эзлээд хуваачих хэрэгтэй. Овоо хэдэн сая х ужаа шингэх байлгүй

  • ээ чааваас (103.26.195.247)

    2015-11-08

    МУ-ын хувьд тусгаар тогтнолд Орос хятад 2 хүчтэй, хоорондоо эвтэй байх нь ашиггүй.Орос хятад 2 америкийг ганцаардуулбал монголын тусгаар тогтнолд эз-гийн хувьд ч бүүр л хятадаас хараат болно. нэг үгээр бол орос хятад 2 монголд бүүр л даварна

  • (99.239.215.128)

    2015-11-08

    USA bol china Russia 2-iin xoorond yas xayj bgaad xoorond l alaltsyylax Yls shuu dee

  • (188.171.17.82)

    2015-11-08

    buzar putin vhsvgei

  • jde tenegt (108.31.84.251)

    2015-11-07

    uhsen nohoin ozgor amerik saihan gej baigaa chini!! ter olon saya hyataduud ch busad orniihon ch bugd ter amerik tivd ochij uuruu uursduu suurishsan gazar nutag maanagaa!! zuuhun heden zalitai tsagaan aristan uursdiin zalilj luivardaj alj talj tonoj baij tsugluulsan munguu uls ornuudiin dund yas hayaj zevseg zarj munguu arvijuulj tuuniig uursunduu niizuulj zohioson huuliar uuruur helbel zuvhun amerikiin huuliar shiiduulne gej gaj huulia hamgaalsan aris numursun uvaiguichuud!!! tiimees ter olon hujaa naraas buun mungu amerikiin ediin zasagt orj irj ter tatvaraar ni jild tsergiin heregzeend 9 terbum dollar tsartsuuldag tul mungu ihtei heniig ch hamgaaldag uls oron shd!!!

  • antiamerikan (108.31.84.251)

    2015-11-07

    bolj muu baliar yumnuud!!! dandaa uls ornii dund yas hayaj dundaas ni ashig honshoo haij oliv doliv hiisen muu yer shugelsen yumnuud! chutguruus ch dor garal uuselgui yumnuud! !!!

  • jade (208.54.37.205)

    2015-11-07

    America uneheer saihan gazar.Ter olon say hytadiig shingeeh urjil shim americad l bii

  • Зочин (103.57.94.125)

    2015-11-07

    Удахгүй Орост тавьсан хоригууд цуцлагдана. Сири, Украйн өөрсдөө асуудлаа шийдэх зам үлдэнэ. Энэ нь ч дээр.

  • зочин (103.57.94.125)

    2015-11-07

    Кент Жонсон бодит үнэнийг хэлжээ. Тэд ингэж ил анхааруулахаас өөр аргагүй байдалд орсон. Устөрөгчийн хөдөлгүүр ч оросын хяналтад л байгаа. Сэм авга хэрээ мэдэж эхэлсэн нь сайн хэрэг.

  • (103.26.193.247)

    2015-11-07

    ene 6d bichsen nuhur yu bichih geed bgaa mangar be usa g yuch medehgui bj

  • (182.160.39.191)

    2015-11-07

    Угаасаа Орос шинжлэх ухааны нээлтээр дэлхийд тэргүүлдэг шүү дээ. Энэ байтугай сюрприз олныг Сэм гайхалд үзүүлэх байлгүй. Устөрөгчийн төгс хөдөлгүүр ганц Орост л байна.

  • (182.160.39.191)

    2015-11-07

    Оросууд Хятад байтугай хойд Со д хэдийг өгчих хэрэгтэйш дээ. Хүний гараар могой бариулах аргыг хэрэглэж АНУ г галан далайд живүүлэх цаг нь болсон.

  • зочин (103.26.195.122)

    2015-11-07

    Оросууд арга ядахдаа ийм юм бичиж ард түмнээ тайвшируулж байгаа юм байхдаа зайлуул.Нөгөө л соц нийгмийн үеийн тархи угаах аргаа хэрэглэх гэж ядаж байх шивдээ.

  • (103.57.93.44)

    2015-11-07

    usa uruu tsumiin bumbug negiig yvuulaad hashraa

  • (202.9.41.15)

    2015-11-07

    oros holbooton ornii demjleg avahguigeer gantsaaraa natog ch yalj chadna tedend radart barigddgui holiin zainii puujin bn mon agaariin hamgaalagch c400 c500 tsogtsolboruud bhad orosiig yajich chadahgui oorsdoo uns bolno gazraar bol buur bodoh ch hereggui

  • (49.0.187.56)

    2015-11-07

    usa - g archih tsag bolsoon delhiid hamgiin hereggui bohir buzar uls bol usa daraan hujaa orno

  • (202.179.20.69)

    2015-11-07

    sonin l ym