Хятад, Тайванийн удирдагчид уулзжээ

 

         Хятадын улсын дарга Си Зиньпин, Тайванийн Ерөнхийлөгч Ма Ин Жү нар өнгөрсөн бямба гаригт Сингапурт уулзлаа. Хятадад 1949 онд иргэний дайн дууссанаас хойш Хятад, Тайванийн удирдагчид анх удаагаа ийн уулзсан билээ. Тайванийн Ерөнхийлөгч Ма Ин Жү “Хоёр тал харилцан нэгнийхээ үнэт зүйлийг хүндлэх ёстой” гэсэн бол Си Зиньпин “Бид нэг гэр бүл” хэмээн гар барилцаж, уулзалт эхэлсэн байна. Уулзалт нь Тайванийн хоолойд хоёр орны хооронд бий болсон хурцадмал байдлыг намжааж, энх тайвныг хангахад чиглэсэн юм. Нэг цаг орчим үргэлжилсэн уулзалтын дараа Тайванийн Ерөнхийлөгч Ма Ин Жү Хятад улсын даргатай хийсэн яриа хэлэлцээр нөхөрсөг, эерэг болсныг онцолжээ. Гэхдээ хоёр тал ямар нэг гэрээ гэрээ байгуулаагүй аж. Уулзалтын дараах хэвлэлийн бага хуралд Тайванийн Ерөнхийлөгч оролцож, сэтгүүлчдийн асуултад хариулсан байна. Харин Хятадын талаас Тайванийн хэргийг хариуцсан сайд Жан Жицюнь тусгайлан бэлтгэсэн илтгэл уншжээ.

 

Д.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)