Хятадын гадаад худалдаа дахин буурлаа
- 2015-11-09
- Дэлхий
- 0

Хятадын гадаад худал-дааны эргэлт өнгөрсөн аравдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад есөн хувиар буурсныг тус улсын Гаалийн байгуул лагаас мэ-дээлжээ. Тухайлбал өнгөрсөн сард Хятадын экспортын хэмжээ 3.6, импортын хэмжээ 16 хувиар буурч, 131.2 тэрбум ам.доллар болсон аж. Хятадын компаниуд өнгөрсөн сард зэс, нүүрс, хөнгөн цагаан худалдан авахаа багасгаж, илүү их хэмжээний газрын тос импортолжээ. Хятадын гадаад худалдааны хэмжээ сүүлийн найман сарын турш буурсан ч эерэг тэнцэл нь 40.2 хувиар нэмэгдсэн аж.
Д.Болд

Сэтгэгдэл (0)