Мьянмарт парламентийн сонгууль боллоо

 

        Мьянмарт өнгөрсөн ням гаригт парламентын сонгууль боллоо. Сонгуулийн дүнгээр тус улсад 53 жилийн турш төрийн эрхийг барьсан цэргийн дэглэмийг дуусгавар болгох найдвар төрж, тус сонгуулийг түүхэн хэмээн нэрлэсэн байна. Цэргийн дэглэм 2011 онд засгийн эрх эрх мэдлийг иргэний Засгийн газарт шилжүүлж, улс төр, эдийн засгийн шинэчлэл эхлүүлсэн ч Ерөнхийлөгчийн албан тушаалыг цэргийн удирдагч генерал Тан Шве хашсан хэвээр аж. Парламентын өмнөх сонгууль 1990 онд болж, Ан Сан Су Чи тэргүүтэй Ардчиллын төлөөх лиг ялсан ч цэргийн удирдлагууд үр дүнг нь хүчингүй хэмээн зарласан байна. Үүний дараа Ан Сан Су Чи 15 жилийн турш гэрийн хорионд орж, Нобелийн энхтайвны шагналтан болсон билээ. Генерал Тан Шве энэ удаад ард түмний сонголтыг хүндэтгэнэ гэдгээ илэрхийлсэн ч өөрчлөлтийг хэт хурдан хийвэл тогтворгүй байдалд хүргэж болзошгүй гэдгийг өгүүлсэн аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)