Б.Нетаняаху АНУ-д айлчилж байна

 

        Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ажлын айлчлалаар Вашингтон хотноо хүрэлцэн иржээ. АНУ-ын Төрийн тэргүүн Барак Обама Биньямин Нетаньяхуг Цагаан ордонд өчигдөр хүлээн авч, уулзсан байна. Тэдний уулзалт, хэлэлцээр олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байсан юм. Ялангуяа Ираны цөмийн зэвсгийн хөтөлбөр АНУ болон Израилийн хувьд ноцтой сэдэв болжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн цөмийн хөтөлбөрийн талаар Ирантай байгуулсан гэрээг Вена хотноо долдугаар сарын14-нд байгуулсан гэрээнээс хойш АНУ Израилийн удирдлагууд анх удаа уулзаж буй нь энэ юм. Израил улс Ираны цөмийн хөтөлбөрийг анхнаас нь эрс эсэргүүцсэн бөгөөд Венийн хэлэлцээрийн дараа Нетаньяху “Түүхэн алдаа боллоо” хэмээн шүүмжлэлтэй хандаж байсан юм. Тэрбээр өнгөрсөн сард болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр өөрийн байр сууриа дахин илэрхийлсэн билээ. Израилийн Ерөнхий сайдын айлчлалын талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест хоёр улс нэгдсэн саналд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэв. Харин“Вашингтон пост” сонинд “Хоёр орон найрсаг харилцаагаа хөгжүүлж, холбоотон болохыг хичээж буйг Нетаньяхун айлчлал харуулж байна” гэж бичжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)