Дэлхийн ядуусын тоо 100 саяар нэмэгдэнэ

 

        2030 он гэхэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс болж ядуусын тоо 100 саяар нэмэгдэх  магадлалтай хэмээн үзжээ. Учир нь уур амьсгалын өөрчлөлтөөс болж олон мянган гол мөрөн ширгэж , газар тариалан,хөдөө аж ахуйн салбарт эрсдэлт орж уснаас гаралтай олон тооны өвчин дэгдэнэ хэмээн дэлхийн банкнаас мэдэгджээ. 

 

2020 оноос өмнө олон улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэж, арга хэмжээ авахгүй бол Хойд Африкийн орнуудад хүнсний бүтээгдэхүүний үнэ 12 хувиар өсөх бол Азийн орнуудад өргөн хэрэглээний барааны үнэ 7-8 хувиар өсч, иргэдийн нуруунд дарамт учруулах эрсдэлтэй байна гэв. 2030 онд ядуусын тоо 100 саяар нэмэгдвэл ядуу иргэдийн тоо 702 сая, нэн ядуу иргэдийн тоо 200 саяыг давах болно гэв.

 

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг форум уулзалтыг Дэлхийн банк, НҮБ-тай хамтран энэ сарын 30-наас ирэх сарын 11-ний хооронд Францын нийслэл Парис хотноо зохион байгуулахаар болжээ. 

 

Б.Цэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)