ОХУ Египет рүү нислэг үйлдэхийг түр хориглов

 

        ОХУ-аас Египет рүү нислэг үйлдэхийг түр хугацаагаар хориглосон баримт бичигт тус улсын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн ням гаригт гарын үсэг зуржээ. “ОХУ-ын агаарын тээврийн компаниуд Арабын Бүгд найрамдах Египет улсын нутаг дэвсгэрт нислэг үйлдэхийг түр хугацаагаар хориглоно” хэмээн баримт бичигт дурджээ. Энэхүү баримт бичигт аялал жуулчлалын компаниуд иргэдэд Египет рүү аялах, тийз худалдахаас татгалзах хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Тогтоолын хэсгийн дагуу Оросын Засгийн газар Египет дэх иргэдээ яаралтай эх оронд нь буцаан авахад Египетийн Засгийн газар туслах хэрэгтэйг дурдсан байна.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)