Японд жуулчдыг татах бодлого хэрэгжүүлнэ

 

        Япон улсад жилд15 сая жуулчин ирдэг ба 2020 он гэхэд 20 саяд хүргэх бодлого хэрэгжүүлэх болсноо Шинзо Абэ мэдэгдсэн байна. Тэрбээр аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар Японы парламентын чуулган дээр “Манай улс аялал жуулчлалаас ашиг олохын тулд жилд 20 сая жуулчин хүлээн авдаг болох хэрэгтэй. Цаашид 2030 он гэхэд 30 сая жуулчин хүлээн авдаг болно” хэмээжээ. “Киодо” агентлагийн мэдээлснээр Японы Засгийн га зар “Токио-Киото” гэсэн аялал жуулч-лалын алтан чиглэлээс гадна хэд хэдэн жуулчны бүс байгуулахаар төлөвлөж байгаа аж.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)