Дэлхийн гуравдугаар дайн аль хэдийн эхэлсэн

 

Хүн төрөлхтний түүхэнд дэлхийн I, II дугаар дайн хар толбо болон үлдсэн. Фашист Германы өдөөн хатгалагаар ЗХУ, АНУ тэргүүтэй  холбоотнууд Герман, Япон, Италийн армитай тулалдаж, ялалт байгуулсан аж.

 

Харин дэлхийн III дугаар дайн аль хэдийн эхэлжээ. Хэдийгээр манай гарагийн 200 гаруй улс хамрагдаагүй ч “Исламын улс” бүлэглэл гол дүрд нь тоглож байна.

 

Энэ оны тавдугаар сард Йорданы хаан Абдулла II “CNN” агентлагт ярилцлага өгөхдөө “Лалын улс бүлэглэлтэй дэлхий нийт дайтаж эхэлсэн. Энэ бол дэлхийн гуравдугаар дайн. Манай улсын нисгэгчийг тэд цаазалсан. Мөн олон мянган энгийн иргэний амийг хороосон үйлдлийнхээ бичлэгийг хийж олон улсад цацсан. Бүх түрэмгийллийг зогсоохын тулд Исламын орнуудын тэргүүнүүд болоод арабын ертөнц, дэлхий дахинд хандаж, мусульман, христиан, шашны бусад төлөөлөл хүчээ нэгтгэж, тэдний зогсохыг уриалж байна” гэсэн юм.

 

ХХI дүгээр зууны соёлт иргэншилд өмнө нь учирч байгаагүй хамгийн аюултай заналхийллийг үзүүлж буй “Исламын улс” бүлэг гэж ямар хүмүүсийг хэлж байна вэ. Тэдний тухай зарим нэг баримтыг дэлгэхэд.

 

-ISIS буюу “Ирак, Сирийн Исламын улс” нь Ойрхи Дорнодод хүчээ авч буй хэт даврагч, террорист бүлэглэл юм. Ирак, Сирийн гол бүс нутгуудыг хяналтандаа оруулсан тус бүлэглэлтэй тэмцэхээр АНУ, Арабын таван орон, Европын орнууд анх нэгдээд байсан. Харин өнгөрсөн сарын дундуур ОХУ-ын Зэвсэгт хүчин бие дааж тэдэнд агаараас цохилт өгсөн.

 

-“Исламын улс бүлэглэл” анх 1999 онд Аль-Кайдагийн Ирак дахь салбар нэртэйгээр байгуулагджээ. Харин АНУ-ын хорих лагерьт ял эдэлж байсан Абу Бакр Аль-Багдади гэдэг нөхөр АНУ-ыг эсэргүүцэж, энэ бүлэглэлийг бий болгосон.

 

-1999 оноос хойш үйл ажиллагаагаа эхлүүлэн 2003-2011 оны хооронд үргэлжилсэн АНУ-Иракийн дайны дундуур Суннит шашны босогчдыг өөртөө нэгтгэж, улам хүрээгээ тэлсэн. Мөн 2012 онд Сирийн иргэний дайнд оролцож, Ракка, Идлиб, Дейр-ез-Зор хотуудыг эзлэн авсан юм. Харин Олон улсын хүний эрхийг ажиглагчид 2014 оны дундуур Иракт 4000 орчим дайчинтай болсон гэж мэдэгдсэн ч бодит байдал дээр Сири улсад 50 мянга, Иракт 30 мянган босогч нэгджээ. Гэтэл АНУ-ын тагнуулын алба нийт 52 мянга орчим дайчин байгааг тогтоожээ. Тэдний 2000 орчмыг нь Барууны орнуудаас элсүүлсэн авчээ.

 

-Тус бүлэглэл найман сарын турш эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, өнгөрсөн оны хоёрдугаар сард Аль-Кайдагаас бүрэн тусгаарласан. Үүний дараа эзэлж авсан газар нутгууддаа Халифын вант улсаа тунхагласнаар Суннит шашны харгис урсгалыг дэлгэрүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 2014 оны тавдугаар сард хэт Сирийн Курд үндэстний 140 хөвгүүнийг хулгайлан, лалын шашны радикал хичээлийг зааж байв.

 

 

-Тэр цагаас хойш “Исламын улс” бүлэглэлийн алан хядах ажиллагаа эрчимтэй эхэлж Мосул хотын нисэх онгоцны буудал, телевизийн станц, захиргааны байрыг эзэлж, улмаар 1000 гаруй хоригдлыг шоронгоос нь сулласан. Тэд хүний наймаа, секс боолчлол, газрын тосны худалдаа зэргээс өдөрт гурван сая ам.долларын олж байгааг тагнуулчид тогтоосон аж. Мөн Персийн буланд орших Башар Ассадын дэглэмийн эсрэг тэмцлийг дэмждэг Кувэйт, Саудын Араб зэрэг орнуудын хувийн хөрөнгө оруулагчдаас мөнгө авдаг байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлжээ.

 

-Энэ бүх хугацаанд тус бүлэглэл хоёр тэрбум ам.долларын хөрөнгөтэй болж дэлхийн хамгийн баян алан хядах бүлэглэл болсон. Тэд Сирийн Аль-Омар гэдэг хамгийн том газрын тосны ордыг булаан авсан. Дээрх орд нь өдөртөө 75000 баррель нефть үйлдвэрлэдэг. Мөн 56000 км/кв-т талбайг эзлэн авсан нь АНУ-ын Индиана мужийн газар нутгийн хэмжээтэй тэнцэх юм.

 

-“Исламын улс” бүлэгэлийг цэргийн хүчээр устгасан ч лалын тулгуур үзлийн үндсийг таслах боломжгүй гэж үздэг. Хамгийн сонирхолтой нь Исламын улс нь маш нарийн аргатай байлдааныг сонгож ирсэн. Лалын улсыг дэмждэг Суннитуудын газар нутаг болон чухал ач холбогдолтой дэд бүтэц, хамгаалалт султай байгууламжууд руу голлон довтолдог. Мөн дайчиддаа аль болох хохирол амсуулахгүйгээр дайны стратеги боловсруулж, дотоод дахь эв нэгдлээ хамгаалж чаддаг аж.

 

Йинхүү “Исламын улс” бүлэглэл өөрсдийн эрх мэдлийг дэлхий нийтэд тогтоохоор бүх талаараа хүчирхэгжиж байна. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын эхээр Шарм эль-Шейхийн Улаан Тэнгис гэх амралтын газраас хөөрч, Санкт-Петербургийн Пулково нисэх онгоцны буудлыг чиглэн нисэж явсан Оросын онгоц Египетийн Синайн хойгт сүйрсэн харамсалтай хэрэг гарсан.

 

Баттай эх сурвалжуудын мэдээлж буйгаар онгоцонд сууж явсан 217 зорчигч, хөлгийн долоон гишүүн бүгд амь эрсэдсэн байна. Онгоц радараас алга болохын өмнө 9500 метрийн өндөрт нисэж явсан бөгөөд сүйрэхийн өмнө ослын буулт хийхийг хүссэн гэж Тасс агентлаг мэдээлжээ.

 

Ийнхүү ОХУ-ын зорчигч тээврийн онгоц сүйрсэн нь томоохон шуугиан дэгдээгээд байгаа бөгөөд ослын шалтгаан юу байв гэдэгт дэлхий нийт анхаарлаа хандуулж байна.

 

Тэгвэл энэхүү осол гарснаас хэдхэн цагийн дараа “Исламын улс”-ын хэт даврагчид твиттер хуудсаараа дамжуулан нэгэн мэдэгдэл хийсэн юм. Тэд Оросын А-321 онгоц эцсийн мөчид сүйрэн унаж буй дүрс бичлэгийг цацаад, уг хэргийг “Исламын улс” бүлэглэл үйлдсэн гэж мэдэгдээд байна.

 

Олон улсын шинжээжид үзэхдээ ОХУ-ын Зэвсэгт хүчин “Исламын улс” бүлэглэлд агаараас цохилт өгсөн. Энэ үйлдлийнх нь хариу болгож, ОХУ-ын онгоцыг тус бүлэглэл устгасан гэсэн. Харин ОХУ-ын энэ мэдэгдлийг эрс үгүйсгэж үйл явдал сонирхолтой өрнөж байна.

 

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Orsoo (75.161.206.113)

    2015-11-12

    Muu novshnuud ydahgui gazrin horsnoos alga bolno ter tsag bolsin orosuud ymr be gedgig harah gd darvalzad bgn bn l daa er ni iim erin muuhai umnuudig ymr eh Hun toruuldeg bnaaa muusain yrgachinguud yheech dald or

  • би (172.56.3.77)

    2015-11-12

    Иргэншил хоорондын мөргөлдөөн эхлэж байгаа нь энэ байх л даа.

  • Ih tenegiig bodohod baga teneg (112.72.11.119)

    2015-11-11

    Irgediin anhaarlig sarniulsan, ooriinhoo sanaa bodlig ilerhiileh gej hooson zohiol bichsen vneniig olj haraagvi, orchin veiin medeellees het ih tassrhai yavj bui hvn bichsen baina

  • иман (112.72.12.11)

    2015-11-11

    дэлхийн 3-р дайн эхэлж байна..үйл явдал сонирхолтой өрнөж байна...гэх шиг хүний мууд дуртай сэтгүүлч вэ..хэ хэ