Кремлийн ганц монгол сайд 18 сая долларын харш бариулжээ
- 2015-11-13
- Дэлхий
- 0

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Москвагийн хамгийн үнэтэй газар бүхий дүүрэг болох Рублёвкад 18 сая долларын харш бариулсан мэдээ цацагдав. Рублевка дотроо элит ангилалд ордог Барвиха суурин дахь түүний эзэмшлийн хоёр хэсэг газрын нэг нь 1678, нөгөө нь 7232 кв/м бөгөөд эдгээрийг 2009 онд С.Шойгугийн охин Ксения Шойгу авсан байна. Тухайн үед К.Шойгу дөнгөж 18 нас хүрсэн нь эцгийнхээ хөрөнгө орлогын мэдүүлэгт хөрөнгөө дурьдах шаардлагагүй болсон гэсэн үг юм. Кв/метрээр нь тооцвол нийтдээ есөн сая долларын үнэтэй энэ газрыг авсан даруйдаа сайдын охин харш бариулж эхэлсэн бөгөөд одоо дуусах дөхөж байгаа энэ аварга харшийг наад зах нь 18 сая долларын үнэтэй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Тэгвэл хөрөнгө орлогын мэдүүлгээс нь үзвэл С.Шойгугийнх гэдэг айл 2010-2012 онд нийтдээ 173 сая рубль буюу одоогийн ханшаар 2.7 сая долларын орлого олсон гэнэ. Дээрх газар болон байр нь одоогоор С.Шойгугийн охины нэр дээрээс, эхнэрийнх нь эгчийн нэр дээр шилжээд байгаа ажээ. Богд хаант Монгол улсын нэг хэсэг болох Урианхайн хязгаар 1921 онд Танну-Тува улс, улмаар БНТува улс болж 1944 онд ОХУ-ын улсын бүрэлдэхүүнд багтан автономит муж болсон бөгөөд чухам энэ автономит мужийн үед С.Шойгу тухайн үеийн Зүүн Хэмчигийн хошуунд төрсөн юм... Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Сэтгэгдэл (4)
zochin (202.9.41.33)
154 saya dollariin harshtai bizdee orosuud meddegl yum bnlee putinii naiz bur dotnii shuu
(59.153.115.50)
Tuva bol mongold ogt hamaagui.tureg tsusnii humuus.nuuts tovchoond gardag urianhainuud bol tuvad hamaagui.mongol aimagiin humuus yum daa
sarnai (202.9.41.190)
Mundag yumaa
зочин (103.10.23.49)
ЭЭЖ НЬ ОРОС ААВ НЬ ТУВА "АЛТАЙ"-Н ЭРЛИЙЗ БӨГӨӨД ӨӨРӨӨ ҮНЭН АЛДАРТНЫ ШАШИНТАЙ ХҮН БӨЛГӨӨ.ХАМААСУУЛАХ ГЭЭД АРГА ЯДАХ НЬ НЭН ИНЭЭДТЭЙ.