АНУ-ын онгоцууд Туркт эргүүл хийв

 

        Туркийн Засгийн газрын хүсэлтээр АНУ-ын нисэх хүчний “F-15C” байлдааны зургаан нисэх онгоц Туркийн өмнөд нутгийн Сирийн хилээс холгүй Инкирлик нисэх хүчний баазад буудаллажээ. АНУ-ын эдгээр онгоц Туркийн нутагт агаарын эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн талаар АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлсэн байна. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Петер Кук хэвлэлийн бага хурлын үеэр Оросын байлдааны нисэх онгоц өнгөрсөн сард Сирид агаараас довтлох үедээ Туркийн агаарын хилд халдсан гэсэн юм. Оросын онгоцууд ийнхүү газар нутагт нь халдсаны улмаас Туркийн Засгийн газраас АНУ-ын Засгийн газарт хандан байлдааны нисэх онгоцоо илгээн Туркийн нутагт агаарын эргүүл хийх хүсэлт гаргасан аж. Америкийн арми энэ удаад Туркт “F-15C” байлдааны 12 нисэх онгоц илгээхээр төлөвлөж байна. Америкийн Батлан хамгаалах яам Инкирлик нисэх хүчний баазад “F15-E” байлдааны нисэх онгоцоо нэмэн илгээж, Туркийн армийн “F-16S” байлдааны нисэх онгоцтой хамтран Сирийн хил дэх“Исламын улс”-ын объект руу довтлох болно гэжээ.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)