ОХУ Афганистанд цэргийн тусламж үзүүлнэ
- 2015-11-13
- Дэлхий
- 0

Оросын Ерөнхийлөгчийн Афганистаны асуудлаарх зөвлөх Кабулов “Орос улс Афганистанд цэргийн тусламж үзүүлнэ. Гэхдээ Сирид явуулсан шиг агаарын цохилт өгөх зэрэг цэрэг дайны үйл ажиллагаа үзүүлэхгүй” хэмээснийг Интерфакс мэдээллээ. Эх сурвалжид өгүүлснээр Кабулов “Орос улс Афганистанд“Ми-35” нисдэг тэрэг гурвыг олгох бөгөөд буу, сум зэрэг зэвсэг олгоно” хэмээжээ. Мөн иргэний дайны хүнд шатанд орсон Афганистаны Засгийн газарт зэвсэг өгөх нь зүйн хэрэг гэсэн байна.

Сэтгэгдэл (0)