Европын холбоо хил хамгаалах төсөл гаргана

 

        Европыг чиглэсэн дүрвэгсдийн их нүүдлийн хөлд нэрвэгдсэн улсад цагаачлалын асуудалтай холбоотой хямрал өдөр ирэх бүр хурцдаж байгаа билээ. Энэхүү асуудлыг зохицуулах зорилгоор Европын холбооны орнуудын Дотоод хэргийн сайд нарын онц бага хурал өнгөрсөн даваа гаригт эхэллээ. Хурлаар дүрвэгсдийн асуудлаарх хэлэлцээр, квотын талаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна. Мөн цагаачлал болон дүрвэгчидтэй холбогдох тогтоолыг эрчимтэй хэрхэн хэрэгжүүлэх, байдлын өөрчлөлтийн дагуу үйл ажиллагааны шинэ төсөл гаргах зэрэг асуудлыг авч хэлэлцэх аж. Европын холбооны комиссын дүрвэгчийн асуудал хариуцсан тусгай ажилтан Димитрис Авраморулос“Хилийн аюулгүйн байдлыг хамгаалах нь Европын өнөөгийн хамтын ажиллагаанд чухал юм. Цаашид Европын холбооны хил хамгаалалтын эрхийг эрчимжүүлэх, стандарт тогтоох зэрэг арга хэмжээ авах бөгөөд 2015 оны эцсээр Европын холбооны хил, тэнгисийн эргийн хамгаалалтын төсөл гаргана” гэжээ.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)