Парис хотод цуврал аллага үйлдэгдлээ
- 2015-11-14
- Дэлхий
- 0

Сүүлийн жилүүдэд Европыг зорих дүрвэгсдийн тоо хязгааргүй болсон. Гэтэл энэ их цагаачдын урсгал буурал тивд аюул заналхийлж байна. Харьцангуй тайван байдаг Франц улсын нийслэл алтан Парис хотын дүүргүдэд цуврал алан хядах ажиллагаа урд шөнө боллоо. Тус хотын 10, 11-р дүүрэгт долоон зэвсэгт халдлага дараалан гарч, 200 орчим хүн амиа алдаад байна. Энэхүү халдлагын дараа Франц улсад үндэсний онц байдал зарлаж, хилээ хаажээ.
Мөн Парисын 11-р дүүрэгт байрлах Батаклан концертын танхимд амиа золиослогч этгээд иргэдийг барьцаалаад байгаа аж. Уг барилгыг цагдаа нар бүслэлтэнд авч одоогийн байдлаар гурван амиа золиослогчийг хөнөөж чадсан гэнэ.
Гэрчүүдийн хэлснээр уг концертын танхимд тоглолт болж байх үеэр буутай этгээдүүд дайран орж иргэдийг нэг нэгээр буудан хороож эхэлсэн аж.
Үүний зэрэгцээ 10-р дүүргийн хоёр газар болон 11-р дүүрэгт буутай халдлага гарч 40 гаруй хүнийн амийг хөнөөсөн байна. Харин Парис хотын хойд хэсэгт байрлах Денис хөлбөмбөгийн талбайн ойролцоо амиа золиослох үйл ажиллагаа зэрэг зохион байгуулсан гэх мэдээлэл ирээд байгаа аж. Уг цэнгэлдэх хүрээлэнд Франц, Германы үндэсний шигшээ багуудын нөхөрсөн тоглолт болж байжээ.
Ерөнхийлөгч Францад хийх айлчлалаа цуцаллаа
Дээрх цуврал аллагын улмаас Франц улс хилээ хаасан. Мөн өнөөдөр өглөө Франц улсад албан ёсны айлчлал хийх гэж байсан Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг цуврал алан хядах ажиллагааны улмаас айлчлал нь цуцлагдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц улсад хийх айлчлал ирэх даваа гаригт эхлэх байсан бөгөөд Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай хэлэлцээ хийх байсан юм.

Г.Төмөр

Сэтгэгдэл (4)
Hulan (37.165.70.115)
Zov orchuulj taviachee . Yun 200 hun amia aldaad geed bgaa yum be ? 128 shdee .
zochin (59.153.114.242)
ene balai prants yavj yahnav
(122.201.31.229)
Yadaj zuv orchuulaad tavichaach. tsuvral bhdaa yahav dee
зочин (203.194.118.24)
кхх. "цурвал"-??? ЦУВРАЛ. Анхааралта бай