Франц улсад болсон халдлагад Монгол иргэд өртөөгүй гэнэ
- 2015-11-14
- Дэлхий
- 0

Франц улсан нийслэл Парис хотын дүргүүдэд алан хядагчид цуврал халдлага үйлдэж, одоогийн байдлаар 200 гаруй хүн амиа алдаад байна. Иймд тус улсад онц байдал зарласан аж.
Харин Франц улсад Монголын нийт 4500 орчим иргэн ажиллаж, амьдарч, сурч байгаа гэнэ. Мөн халдлага гарсан 11-р дүүрэгт цөөнгүй Монгол байдаг ч одоогийн байдлаар Монгол иргэдэд ямар нэгэн аюул учраагүй гэдгийг Гадаад хэргийн яамнаас мэдээлэсэн.
Парисын 11-р дүүрэгт байрлах Батаклан концертын танхимд амиа золиослогч этгээд иргэдийг барьцаалаад байгаа аж. Уг барилгыг цагдаа нар бүслэлтэнд авч одоогийн байдлаар гурван амиа золиослогчийг хөнөөж чадсан гэнэ.
Гэрчүүдийн хэлснээр уг концертын танхимд тоглолт болж байх үеэр буутай этгээдүүд дайран орж иргэдийг нэг нэгээр буудан хороож эхэлсэн аж.
Үүний зэрэгцээ 10-р дүүргийн хоёр газар болон 11-р дүүрэгт буутай халдлага гарч 40 гаруй хүнийн амийг хөнөөсөн байна. Харин Парис хотын хойд хэсэгт байрлах Денис хөлбөмбөгийн талбайн ойролцоо амиа золиослох үйл ажиллагаа зэрэг зохион байгуулсан гэх мэдээлэл ирээд байгаа аж. Уг цэнгэлдэх хүрээлэнд Франц, Германы үндэсний шигшээ багуудын нөхөрсөн тоглолт болж байжээ.
Г.Төмөр

Сэтгэгдэл (0)