Францын агаарын хүчин Сирийг бөмбөгдөж эхэллээ

 

Сүүлийн дөрвөн жилд Европ тивд асар олон дүрвэгч ирсэн. Ялангуяа энэ онд тус бүс нутгийг албан бус тоогоор дөрвөн сая дүрвэгч зорин очсон байна. Иймд Европын холбоо аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажилласан гэж мэдэгдсэн ч Францын нийслэл Парис хотод цуврал аллага гарч, 200 гаруй хүн амиа алдлаа.

 

Харин энэ хэрэгт дүрвэгсдийг хардаж байсан ч Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл үйлдсэн гэдгээ хүлээсэн аж. Иймд “Халифын вант улс”-ын эсрэг Францын Зэвсэгт хүчин цэргийн ажиллагаа явуулахыг Ерөнхийлөгч Ф.Олланд тушаал өглөө.

 

Мөн Францын сөнөөгчид хэт даврагчдад цохилт өгч эхэлсэн талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэв. Ф.Олланд хэт даврагчдыг бууж өгөх хүртэл цэргийн ажиллагаагаа цуцлахгүй болохоо сануулж, Парис хотын хамгаалалтыг сайжруулах үүрэг өгсөн. Тэрбээр “Хэт даврагчид дайныг хүсч байна” гэж мэдэгдсэн байна.

 

Сөнөөгчид Сирийн Ракка хотноо 30 гаруй удаа цохилт өгч, хэд хэдэн хуаранг устгасан талаар “www.slate.com” мэдээллээ.  Одоогийн байдлаар Парис хотын долоон газар халдлага болж, 200 иргэн амиа алдаад байна. Үүний зэрэгцээ, бууны шарх авсан 60 орчим иргэний биеийн байдал тааруу байгаа гэнэ.

 

Хэт даврагчид Францаас гадна АНУ, ОХУ-ыг заналхийлээд байгаа юм. Цэргийн ажиллагаагаа зогсоохгүй бол нийслэл хотод нь халдлага үйлдэнэ гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Парис хотод халдлагын үеэр Францын иргэн бус 12 гадаадын хүн амиа алдсан аж.

 

 

Г.Төмөр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • iim l bn (39.118.47.47)

    2015-11-16

    Bi mongolihoo irgenii zurgiig tavimar bas siri ukrain yduu buurai orni irgediin zurag tavimaar ......

  • iim l bn (39.118.47.47)

    2015-11-16

    Oros siriig medelde avaad nato sirid nevtreh arga haigaid prantsid bombog delbelj odoo ovoo nevtreh shivdee busdar ter laliihan n zailul baruunii dain samuund ger bulee aldsan uurlasan engiin irgen baigada

  • хм (202.179.18.59)

    2015-11-16

    Зүгээр л энэ том гүрнүүд нь энэ улсуудыг тайван орхичихвол болох юмыг.

  • (182.160.33.13)

    2015-11-16

    Ливи, Ирак , Палестинд маш олон хүн яг ийм байдлаар амь насаа алдаж байна. Франц Ливийг бөмбөгдөхөд бид гашуудаагүй. Энгийн иргэд маш олноороо л үрэгдсэн. Саяхан Оросын онгоц сөнөж 250 хүн үхэхэд бас бид гашуудсан билүү. ФБ ийн зургаа өөрчилсөн билүү. Энэ дайныг барууныхан өөрсдөө л эхлүүлээ биз дээ