В.Путин мөнгөний урсгалаа гадагшаа гаргахгүй байх шийдвэр гаргалаа
- 2015-11-16
- Дэлхий
- 0

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дэлхийн хамгийн нөлөө бүхий удирдагчаар тодорсон. Алдарт “Форбс” сэтгүүлээс уламжлал болгон зохион байгуулдаг дээрх санал асуулгыг сүүлийн хоёр жил ноён В.Путин тэргүүлжээ.
Түүний эрс шийдэмгий шийдвэрүүд үнэхээр ч дэлхийн улс орнуудын анхаарлыг татдаг. Өнгөрсөн сард алан хядагч нарт ямар ч эргэлзээгүй агаараас цохилт өгсөн тэрээр өчигдөр буюу энэ сарын 15-нд улсынхаа депутатуудад хилийн чанадад мөнгөө хадгалахыг хориглосон хуулийнд гарын үсэг зурлаа.
Шинэ хуульд зааснаар албан хаагчид гадаадад мөнгөө хадгалах эсэхээ шийдэхэд гэрвэн сарын хугацаа өгч байгаа аж. Харин энэ хугацаанд гадаад дансаа хаах эсвэл албан тушаалаа өгөх гэсэн сонголт тухайн хүнд үлдэж байна. Дээрх арга хэмжээ нь төрийн албан хаагчидад гадаад улс нөлөөлөх боломжийг хаах, бага биш мөнгөний урсгалыг улсдаа үлдээх, нөхцөл бүрдэнгүүт гадаад руу оргон зайлах боломжийг үгүй хийж байгаа гэнэ.
Ард түмний “зарц” нар мөнгөө улсдаа зарцуулах нь хамгийн энгийн ойлгомжтой асуудал юм. Ингэснээр өөрийн эх орондоо гадаадад байдаг тансаг амьдралаа цогцлоохоос аргагүй болгож байна. Мөн эх орныхоо тусын тулд анхаарлаа төвлөрүүлэн ажиллах хөшүүрэг, баталгаа болох аж.
Г.Төмөр

Сэтгэгдэл (2)
иргэн (85.225.221.50)
МУНДАГ БАС ТЭГЭЭД БАХАРХМААР ЮМАА. МАНАЙ ЭНЭ ЗАЛУУЧУУДАД Ч ПУТИНТЭЙ ЭН ЗЭРЭГЦДЭГГУЙ ЮМ ГЭХЭД УЛС ОРОН АРД ТУМНЭЭ ОЛХОН АВААД ЯВЧИХ ЗАЛУУС БИЙ ДЭЭ ГЭВЧ ТАМЫН ТОГОО , ТЭТГЭВЭРТ ГАРАХ БОЛСОН ЮМНУУД НЬ ЗАЙГАА ТАВЬЖ ОГОХГУЙ Л ДЭЭ
Г.Батнасан (202.179.10.94)
Иймэрхүү шийдвэрийг олонд таалагдсан шийдвэр гэдэг юм даа. Төрийн өндөрлөг,түшээд нэртэй мануухайнууд минь.