Х.Клинтон дүрвэгчдэд хяналт тавихыг уриалав
- 2015-11-16
- Дэлхий
- 0

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон 2016 онд АНУ хүлээн авах дүрвэгчдийнхээ тоонд хяналт тавихыг уриалсан байна. Барак Обама 2016 онд Сири улсаас 10000 дүрвэгч хүлээн авна хэмээсэн билээ. Харин Хиллари Клинтон “Сирийн дүрвэгчдийн квотыг багасгахгүй ч нарийн шалгаж орогнол өгөх хэрэгтэй байна. Иймд дүрвэгчдийг сонгон шалгаруулах үйл явцыг чангатгах хэрэгтэй. Манай улсад хор хөнөөл хүргэх хүнийг улсдаа хөл тавиулахыг хүсэхгүй байна” гэжээ. Парисын цуврал гэмт халдлагыг үйлдэгчдийн нэг нь Сирийн дүрвэгч нэрийн дор Европын холбооны нутагт орж ирсэн болохыг албаны эх сурвалж баталсан билээ. АНУ Сирийн дүрвэгчдийн асуудалд хянуур ханадах нь гарцаагүй юм. Учир нь “Исламын улс” бүлэглэлийн дайснуудын тэргүүн эгнээнд тус улсын нэр бичигддэг. Иймд Сирийн дүрвэгч нэрийн дор гэмт бүлэглэлийн этгээд нэвтрэх боломжтой гэж АНУ үзэж байна.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (0)