“РОЛЛС РОЙС” шинэ загваруудаа танилцууллаа

 

        Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Их Британийн “Роллс Ройс” компани энэ жилийн загваруудаа Дубайн авто шоуны үеэр олон нийтэд анх удаа танилцууллаа. Тус компанийн гаргасан гурван шинэ загвар танилцуулсан даруйдаа Арабын ертөнцөд шуугиан дэгдээсэн байна. Учир нь эдгээр загваруудаа Арабын баячуудад зориулан гаргажээ. Элсэн говь дахь баянбүрдийг санагдуулам ногоон өнгийн “Ghost Golf”, цөлийн улбар туяаг шингээсэн “Phantom Coupe Tiger”, алтан өнгөт “Wraith” загваруудыг Ойрхи Дорнодын зах зээлд танилцуулсан байна. “Ghost Golf” загвар 652 морины хүчтэй хөдөлгүүртэй юм байна.

 

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)