“А321” онгоцыг террористууд дэлбэлжээ

 

        Синайн хойгт осолдсон Оросын иргэний агаарын тээврийн “А321” онгоцыг террористууд дэлбэлсэн хэмээн тус улсын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр мэдэгдлээ. Энэхүү ослын шалтгааныг ОХУ-ын Холбооны аюулгүйн байдлын албаны дарга Александр Бортников өмнө нь тайлбарлахдаа онгоц алан хядлагын золиос болсныг хүлээн зөвшөөрөөгүй юм. Оросын Төрийн тэргүүн “Манай улсын олон зуун иргэн Синайн хойгт амь эрсэдсэнд гүнээ харамсч байна. Энэ үйл явдал орос хүн бүрийн сэтгэл зүрхэнд нулимстай дурсамж болон үүрд үлдлээ. Тэдний амь насыг хөнөөсөн гэмт этгээдүүдийг дэлхийн хаана ч байсан олж шийтгэл хүлээлгэхээ амлаж байна” хэмээв.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.26.193.128)

    2015-11-18

    alax budaa budaa