Тяньжин боомтыг бүрэн ашиглаж эхэллээ

 

        Тяньжинь боомтод болсон дэлбэрэлтэд өртсөн “Тайда” цогцолбор болон уг боомтод төвлөрсөн худалдааны байгууламжууд дахин ашиглалтад орсон байна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр өнгөрсөн наймдугаар сарын 12-нд болсон дэлбэрэлтэд өртсөн метро, орон сууцны барилгыг засварын ажил бүрэн дуусаагүй аж. Богино хугацаанд засвар, шинэчлэл хийсэн худалдааны төвүүдийн хүүхдийн тоглоомын газар, хувцасны дэлгүүр, ресторанууд хэвийн ажилдаа орсон байна. Худалдааны төвүүд үйлчлүүлэгчдийн анхаарлыг татахын тулд сонирхолтой үйл ажиллагаа олныг зохион байгуулж байгаа юм. Тяньжиний дэлбэрэлтэд өртөж сүйдсэн эргэн тойрны газраас худалдаа үйлчилгээ хамгийн ихээр төвлөрсөн, хөл хөдөлгөөн ихтэй нь Тайда цогцолбор орчмын газар аж.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)